
Арван удаагийн “Грэмми”-гийн шагналт, дуучин Билли Айлишийн “Hit Me Hard and Soft: The Tour” тоглолтыг “Оскар”-ын гурван удаагийн шагналт, нэрт найруулагч Жэймс Камерон 3D бүрэн хэмжээний өргөн дэлгэцийн бүтээл болгожээ.
Ийнхүү “Billie Eilish – Hit Me Hard and Soft: The Tour (Live in 3D)” нэртэй тус киног өчигдөр Английн Лондон хотноо шүүмжлэгч, найруулагч, судлаач, сэтгүүлч зэрэг тусгай зочдод урьдчилан үзүүлсэн бол тавдугаар сарын 8-нд дэлхий даяар нээлтээ хийх аж.
Тус киног Билли Айлиш, Жэймс Камерон нар хамтран найруулж, өөрсдөө продюсероор нь ажиллажээ.