
Тэгш, сондгойгоор улсын дугаарын хязгаарлалтад хамрагдаж, автомашинаа 14 хоног унаагүй иргэдийн авто зам ашигласны төлбөрөөс 3836-19180 төгрөг хөнгөлөх тооцоо гаргажээ.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас автомашины улсын дугаарын хязгаарлалт хэрэгжүүлсэн хоногийн тоогоор авто зам ашигласны төлбөрийг буцаан олгох буюу ирэх оны төлбөрөөс хөнгөлөхөөр тогтоолын төсөл боловсруулсан байна. Тогтоолын төсөлд долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан хоногийн тоотой хувь тэнцүүлэн дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцох зохицуулалтыг тусгажээ.
Төслийн тооцооллоор автомашины төрлөөс хамааран иргэд нэг хоногт 274-1,370 төгрөг, 14 хоногт 3,836-19,180 төгрөг, 30 хоногт 8,220-41,100 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой аж.
Гэхдээ энэ хөнгөлөлт бүх тээврийн хэрэгсэлд хамаарахгүй. Дипломат байгууллагын, тусгай дуут болон гэрлэн дохио ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын автомашин, нийтийн тээвэр, хүүхэд болон ажилчдыг зохион байгуулалттайгаар тээвэрлэдэг автобус зэрэг тээврийн хэрэгслийг хөнгөлөлтөд хамруулахгүй байхаар тусгажээ.
Нийслэлийн хэмжээнд 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 744 246 автомашин бүртгэлтэй байгаагаас 720 122 нь дугаарын хязгаарлалтад хамрагдах тээврийн хэрэгсэл байна.
Тэдгээр автомашины зам ашигласны төлбөрийг хязгаарлалт хэрэгжүүлсэн хоногийн тоогоор хөнгөлөхөд нийслэлийн төсвөөс
Энэ нь татвар, төлбөр болон бусад орлогоос бүрддэг нийслэлийн төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр тооцсон хөнгөлөлт юм. Уг зохицуулалт нь зөвхөн хязгаарлалтад хамрагдсан өдрүүдийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх зорилготой. Тогтоолын төсөл одоогоор батлагдаагүй бөгөөд эцсийн шийдвэрийг НИТХ гаргана хэмээн мэдээллээ.