
Өнгөрсөн долоо хоногт Балба-Хятадын хилийн бүсэд тохиосон байгалийн гамшгийн үеэр Трибхуван Тришули сургуулийн захирал Ражендра Давади 900 гаруй сурагчаа аюулгүй өндөрлөг газарт нүүлгэн шилжүүлж, амь насыг нь аварчээ.
Давади захирал дээд голын дагуух Бетравати суурингаас аюултай үер ойртож буй тухай дөрвөн ч хүнээс утсаар дуудлага хүлээн авсныхаа дараа сурагчдаа өндөрлөг газар руу гүйлгэж, сургуулийн автобуснуудыг аюулгүй бүсэд шилжүүлжээ. Хэрэв шийдвэрийг 10 минутаар хоцроосон бол хэн нь ч амьд үлдэх боломжгүй байсныг захирал BBC агентлагт ярьсан байна.
Сурагчдыг өндөрлөг газар руу гүйж байх хооронд голын эрэг дээрх байгууламжууд болон захын дүүрэг нүдэн дээр нь усны ширүүн урсгалд өртөж сүйдэж байв.
Хүчтэй үерийн улмаас Балбад 780 гаруй хүн амь нас үрэгдэж, 2,500 гаруй хүн сураггүй алга болоод байгаа бөгөөд Save the Children байгууллагын мэдээлснээр доод тал нь 69 сургууль сүйрч, 19,000 орчим хүүхэд хичээллэх боломжгүй болоод байна.