
Монголын триатлоны холбооноос өсвөр, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 1-2-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Аварга тосон нуурт зохион байгууллаа. Тэмцээний элит эрэгтэй ангилалд Г.Амарсанаа түрүүлж, С.Бат-Отгон, Э.Батбаяр нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Мөн элит эмэгтэй ангилалд С.Содончимэг дахин түрүүлж улсын аваргаа баталсан бол Г.Номуунаа, Б.Санчирмаа нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Хөвгүүдийн ангилалд О.Тэмүүжин хоёр жил дараалан түрүүлсэн бол Б.Энх-Отгон, Д.Зөн-Эрдэнэ нар удаалав. Өсвөр үеийн охидын ангилалд Ц.Ганболор түрүүлж улсын аварга боллоо. Тэмцээний үеэр ахмадын улсын аваргуудыг тодруулсан.
Элит, өсвөр үеийн тамирчид 750 метр сэлж, 20 км дугуй жийж, 5 км гүйж барианд оров.
