
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхлээд буй. Хуралд Нийслэлийн Засаг дарга асан Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар цахимаар оролцож байна.
Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлын талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай" Нийслэлийн МАН-ын 36 дугаар Бага хурал үргэлжилж байна. Хурлын эхэнд Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлын тайланг танилцуулсан бөгөөд хуралд оролцогчид бүрэн хангалттай гэх үнэлгээ өгч батлав. Нийслэлийн МАН-ын даргад заалнаас нэр дэвших хүн байхгүй тул Б.Пүрэвдагва ганцаараа Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшиж байна. Энэ удаагийн хуралд Нийслэлийн Монгол Ардын Намын 78 мянга гаруй гишүүнийг төлөөлж, 36 дугаар Бага хуралд 489 төлөөлөгч оролцож байна" гэлээ.