
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ. Чуулганы хуралдаан 14:00 цагаас эхэлж хамгийн түрүүнд уг асуудлыг хэлэлцэх юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлттэй холбогдуулан үг хэлэх хүн байгаагүй. Улмаар санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүний 14 нь буюу 77.8 хувь нь Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн юм.