
"Лос Анжелес 2028" зуны олимпын наадмын эрхийн оноо олгох олон улсын цуврал тэмцээн болох "Будапешт их дуулга 2026" тэмцээн эхэллээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, МУГТ Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ.
Мөн эмэгтэйчүүдийн -48кг жингийн тамирчдад Монгол Улсаас Унгар улсад суугаа элчин сайд Н.Энхтайван шагнал гардуулж, тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүсэн гарын бэлэг гардуулав.