
Прокурорын байгууллагаас орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон залилах гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Ажлын хэсэг байгуулж, хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар таван хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироож залилсан 7 хэрэгт 19 иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 22 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх зэрэг хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.