
Тажикстан улсын Хужан хотод өчигдөр өндөрлөсөн бадминтоны төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Улсын баг амжилттай оролцож, гурван хүрэл медаль хүртлээ. Тэмцээний U16 насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд О. Амин-эрдэнэ, U19 насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ү. Өсөх-Ирээдүй нар медалийн болзол хангажээ. Энэ тэмцээнээс Ү.Өсөх-Ирээдүй хос хүрэл медаль хүртлээ. Тэрээр эрэгтэй хосын төрөлд Э. Тэмүүлэнтэй хослон тоглож, медалийн тавцанд зогссон юм.
