
Талбайн теннисний охидын 16 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Шри Ланк улсын Коломбо хотод болж байна. Ази, номхон далайн бүсийн чансаа өндөр “Billie Jean King Cup Juniors” тэмцээнд Монгол Улсын баг Бруней улсын багийг 2:1-ээр хожлоо. Багийн бүрэлдэхүүнд А.Энхжин, Г.Энххүслэн, Т.Дөлгөөнгүнж нар багтсан бөгөөд тэд сүүлийн тоглолтоо Макао улсын багтай хийхээр боллоо. Энэ тоглолт өнөө шөнө болно. Хэрвээ манай охид хожиж чадвал 9-р байранд орох юм.
12 орон оролцож буй тус тэмцээний хагас шигшээд Шри Ланк, Сингапур, Мьянмар болон Мальдив улсын баг үлджээ. Тэмцээний аварга маргааш тодорно.