
“Хашхираан” цувралын долоо дахь анги өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн кино театруудаас 64.1 сая ам.доллар цуглуулснаар франчайзын түүхэнд дэлгэцнээ гарсан эхний өдрүүдэд хамгийн их орлого олсон анги болжээ.
"Slasher" төрлийн уг аймшгийн киноны эхний анги 30 жилийн өмнө гарснаас хойш долоодугаар анги нь ийнхүү "Paramount" компанид ихээхэн ашиг орлого авчирлаа. Саяхан тус компани "Warner Bros. Discovery"-г худалдан авсан юм.
Кино үзвэрийн улирал харьцангуй нам гүм байдлаар эхэлж буй энэ үед "Хашхираан 7" кино нь оны хамгийн их орлоготой кино болж, "Sony Pictures"-ийн "Ямаа" хүүхэлдэйн киноны өмнөх амралтын өдрүүдээр тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна.
“Хашхираан” цувралын долоо дахь анги 45 сая ам.долларын өртгөөр бүтжээ. Кино үзэгчдийн сонирхлыг татсан гол шалтгаан нь жүжигчин Нив Кэмпбелл Сидни Прескоттын дүрээр эргэн ирсэн явдал байлаа. Тэрбээр “Хашхираан 6” кинонд тоглоогүй бөгөөд долоодугаар ангид оролцсоноор 7 сая ам.долларын цалин хөлс авчээ.