
Монгол Улсад COP-17 хурал болох гэж байгаатай холбогдуулан авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 15-наас эхлэн есдүгээр сарын 12-ны өдөр хүртэл тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Улмаар дугаарын хязгаарлалтад бүсчлэл хамаарахгүй бөгөөд 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх юм байна. Хичээлийн шинэ жил эхлэх өдөр буюу есдүгээр сарын нэгэнд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар тэгшээр төгссөн бол тэгш өдөр, сондгойгоор төгссөн бол сондгой өдөр хөдөлгөөнд оролцох юм. Уулзвар бүрд хяналтын камерын тусламжтайгаар дугаарын хязгаарлалтад хяналт тавина гэдгийг албаныхан хэлэв.
Дугаарын хязгаарлалт дараах тээврийн хэрэгсэлд хамаарахгүй: