
Нийслэлээс энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад дулаан хуримтлуулах технологи нэвтрүүлэн яндангийн тоог 7-10 мянгаар бууруулахаар төлөвлөжээ. Тус төслийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлнэ. Маргааш буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд иргэдэд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нээлттэй өгнө. Тиймээс иргэдийг тус өдөрлөгт урьж байна. Дээрх төслийг хэрэгжүүлэхдээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулах юм.