Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Бүх цэргийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд цол, чимэг хүртэх болзол хангасан, тав болон түүнээс дээш давсан нийт найман бөхөөс допингийн сорьцыг авч эхэлсэн.
Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас Герман улс дахь итгэмжлэгдсэн лабораторид зургаадугаар сарын 6-ны өдөр Бүх цэргийн наадмын барилдаанд шөвгөрсөн найман бөхийн шинжилгээний дээжийг илгээжээ. Лабораторийн шинжилгээгээр бүх сорьцод хориотой бодис илрээгүйг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээллээ.
