
Есдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Хөвсгөлийн зарим, Завхан, Булганы өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ гэдгийг УЦАОШГ-аас мэдээллээ.
Салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэрнэ. Харин Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 0...+5, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +6...+11, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +15…+20, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26, бусад нутгаар +11…+16 градус дулаан байх аж.