
Хотын дарга Б.Пүрэвдагва шөнийн марафоны асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Шөнийн марафон бол хувийн хэвшлийн залуучуудын санаачилсан үйл ажиллагаа байсан. Зохион байгуулалтыг portal.mn-ийн залуус хариуцаж хийсэн. Бидний зүгээс зөвхөн иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажилласан. Үүнд нийслэл болон улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй.
Мэдээж цаашид маршрут болон замын түгжрэлтэй холбоотой асуудлыг эргэж харах шаардлагатай гэж үзсэн. Улмаар хотын төвд дахин шөнийн марафоныг зохион байгуулахгүй. Хэрэв ирэх жил зохион байгуулахаар бол хотын төвөөс гаргаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Багануур, Налайх дүүрэгт, эсвэл Playtime фестиваль руу явах шинэ замд зохион байгуулна" гэв.