
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-г энэ сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Уг хурлын үеэр нийтийн тээврийн 100 автобусаар 17 чиглэлд 10 минутын давтамжтайгаар үйлчлэх болжээ.
Нийслэлийн нийтийн тээврээс нэмэлт үйлчилгээг үзүүлэхэд 15 аж ахуйн нэгжийн 100 жолоочийг нэмэлтээр ажиллуулахаар болсон байна.
СОР17 хурлын үйл ажиллагаа Баянзүрх дүүргийн 36-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Мөн хурлын үеэр Налайх дүүрэгт “Нүүдэлчин” фестиваль болох учир зочид төлөлөгч болон иргэдэд үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлэхээр болжээ.