Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. УИХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээс татгалзсанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Гэхдээ дараагийн Засгийн газар байгуулагдтал Л.Оюун-Эрдэнийн танхим үүрэг гүйцэтгэгч Засгийн газар нэрээр ажилласаар байх юм. Тиймээс өнөөдөр 11.00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Эрх баригч МАН, УИХ дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор буюу ирэх долоодугаар сарын 3-наас өмнө томилох учиртай.