
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ.
Тэрээр 2025 оны арванхоёрдугаар сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар томилогдон ажиллаж байсан юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар ажиллах хугацаандаа нь Улаанбаатар хотод зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР-17)-ын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үйл ажиллагааг удирдан ажилласан.
Мөн тэрээр өмнө нь МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа.