
Боловсролын сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Их засаг кинг" сургууль судалгаанд орсон нь үнэн. Гэхдээ тэр хуучин файл байсан. Одоо тэр сургууль өөрөө татгалзсан учир хамтарч ажиллахгүй. Мөн хотхоны сургууль, цэцэрлэг дээр төрөөс санхүүжилт авч байгаа гэвэл АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг байна. Нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Мөн Л.Гантөмөр сайдын хамаарал бүхий Глобал сургууль төрөөс санхүүжилт авсан байна.
Хэрэв төсвийн тодотгол батлагдвал 10 дугаар сарын 1 гэхэд 10 төрөлжсөн ахлах сургууль байгуулагдана. Гэхдээ батлагдаагүй төсөв, батлагдаагүй сургууль дээр мөнгө аваагүй сургуулийг мөнгө авсан мэт гуйвуулах алиа, данзан асуудлаа болих хэрэгтэй.
Боловсролын сайдын хувьд гэрт ойр сургууль хамгийн сайн хөтөлбөр гэдэг дээр 50 тэрбум төгрөгийн төсвийг УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ надад ямар нэг байдлаар ашиг сонирхлын зөрчил гарсан байна уу гэдгийг шалгуулж байгаа. Мөн намайг гүтгэсэн учир нэр төрөө сэргээлгэх гэж шүүхэд хандсан" гэв.