
2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд бүртгэл наймдугаар сарын 23-ны 23:59 цагт дуусна. Бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ.
Нийслэлийн хэмжээнд 126,827 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас 94,160 хүүхдийн хүсэлт E-Mongolia системээр бүртгүүлжээ. Мөн орон нутгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6,694 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргасан байна.
Эцэг эх, асран хамгаалагчид бүртгэлийн явцын мэдээллийг parent.edu.mn хаягаар орж шалгах боломжтой.