
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын дарга нь нам бус байх агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Уг хуулийн төслийг үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонгохыг дэмжинэ гэдгээ АН-ын бүлэг илэрхийлсэн юм. Харин хуулийн төслийг нь хэлэлцэх эсэхийг дэмжээгүй тохиолдолд түүнийг УИХ-ын даргаар сонгохыг дэмжихгүй, эсрэг санал өгнө гэдгээ мэдэгдсэн.
Мөн УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдсан тохиолдолд намын гишүүнчлэлээсээ татгалзаж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдээд байна.