
УИХ-ын дарга С.Бямбацогт хэдхэн хоногийн өмнө “Есдүгээр сарын 1-нд УИХ-ын даргын дэргэд зөвлөлийг хуралдуулж ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг шийднэ” хэмээн мэдэгдсэн. Гэвч хойшлуулж өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар болсон. Төсвийн орлого их хэмжээгээр тасарсан, үнийн өсөлт иргэдийн амьдралд бодитоор дарамт учруулж эхэлсэн зэрэг УИХ-аар цаг алдалгүй хэлэлцэх шаардлагатай олон асуудал бий. Харин эрх баригч МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт Их тэнгэрт хуралдахад "Удахгүй ээлжит чуулган эхлэх учраас ээлжит бус хуралдуулах шаардлагагүй" гэж үзсэн мэдээлэл гарсан.
Ээлжит бус чуулган хуралдуулахгүй байсан ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл УИХ ямар асуудлуудад анхаарлаа хандуулахыг шаардлагатайг хэлэлцэнэ. УИХ-ын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхлэх юм.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын дарга, дэд дарга, бүлгүүдийн дарга, дэд дарга, Байнгын хороодын дарга нар багтдаг юм.