
БНХАУ-ын засмал замын дугуйн мэргэжлийн лигийн хүрээнд зохион байгуулж буй “Tour of Yunnan” уралдааны тавдугаар гараанд үндэсний шигшээ багийн тамирчин, “Хуаншен-Воноа-Тайшан” багийн дугуйчин Э.Болор-Эрдэнэ түрүүлжээ. Кунмин хотод өчигдөр болсон 108 км зайн уралдаанд 13 багийн 150 тамирчин уралдсанаас Э.Болор-Эрдэнэ түрүүлж, “Шенжень Кун” багийн дугуйчин Э.Билгүүнжаргал хоёрдугаар байрт орлоо.
БНХАУ-ын багууд дотоодын лигтээ өндөр ач холбогдол өгч, гаднын легионер тамирчдыг урьж өрсөлдүүлдэг. “China pro league&tour of Yunnan-2025” уралдаанд оролцсон манай тамирчид дугуйн спорт өндөр хөгжсөн Испани, Бельги, Швейцар, Дани, Герман, Недерланд, Австрали, Эритрей, ОХУ зэрэг 18 улсын легионер тамирчидтай өрсөлджээ.

