Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөнд улсын дугааргүй тээврийн хэрэгслээр оролцсон зөрчлийг телекамерын ухаалаг систем болон цагдаагийн алба хаагчид хамтран илрүүлж байна.
Тэгвэл 2025 оны есдүгээр сарын 4–6-ны өдрүүдэд нийт 90 тээврийн хэрэгслийг улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчил илэрчээ. Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгийн торгууль ноогдуулжээ.
Иймд иргэд жолооч та бүхэн улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.