
Цахим спортын Counter strike-2 /CS2/ тоглолтын нэгдүгээр зэрэглэлийн "ESL Pro League Season 23" тэмцээний хасагдах шатны тоглолт өнөөдөр Шведийн Стокхольм хотод эхэлнэ.
776 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний шөвгийн наймд Монголын “The MongolZ”, Германы “MOUZ”, ОХУ-ын “Теаm Spirit”, Бразилын “Legacy” зэрэг найман баг үлдсэн.
“The MongolZ” өнөө орой Укрианы “Natus Vincere” багтай тоглоно. Хэрвээ манай залуус ялалт байгуулж чадвал Туркийн “FUT Esports” болон Германы “MOUZ” багуудын аль хожсонтой нь тоглох юм.
Өнөөдрийн тоглолтод дасгалжуулагч maaRaa буюу Б.Эрдэнэдалай биечлэн оролцохгүй гэдгийг “The MongolZ” багаас мэдэгдээд байгаа.