
Өмнөд Солонгосын Дэжон хотод автомашины сэлбэгийн үйлдвэрт гал гарч, дор хаяж 50 хүн гэмтсэнээс 35 нь хүнд байдалтай байна.
Гал өнөөдөр өдрийн 13:17 цагийн орчимд гарчээ. Галын улмаас улсын хэмжээнд онцгой байдлын гал унтраах дайчилгаа зарлагдсан байна.
Ерөнхий сайд Ким Мин-сок бүх боломжит техник, хүчийг дайчлах, иргэдийг аврах, галыг унтраах, замын хөдөлгөөний хяналт, нүүлгэн шилжүүлэлт хийх яаралтай үүрэг өгчээ.