
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Зарим үед улсын эмнэлгүүдээр орохоор дайн байлдаантай үе шиг харагдах юм. Дугаарласан, бухимдсан хүмүүс их байна. Бие нь өвдөж байгаа хүмүүс мэдээж бухимдалтай байх нь ойлгомжтой. Эмч өдөр түрхэн зуур хаалгаа хаагаад цай уухад нь хаалгыг нь тоглоод бухимдлаа илэрхийлдэг. Энэ мэтээр эмч нарын ажлын нөхцөл хүнд байгаа.
Эмч нарын дундаж наслалт бага байдаг нь ажилтай нь шууд холбоотой. Хэдхэн хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн нэг эмч ажлын байрандаа амиа хорлосон байдалтай нас барсан гэсэн мэдээлэл бий" гэв.