
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насны морьд барианд орлоо.
Соёолон насны морьдын уралдаанд айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулж байна.
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Ч.Батжаргалын хонгор халзан,
2. Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын алаг,
3. Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн хээр,
4. Архангай аймгийн Чулуут сумын уяач Ц.Энхболдын халтар,
5. Төв аймгийн Заамар сумын уяач Ч.Уламбаярын халтар.