
УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө.
ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг "ХҮН намын зөвлөл 2026 оны төсвийг тодотгохыг дэмжиж байгаа ч уг төсвийн тодотгол нь мөчлөг сөрсөн бус түр зуурын арга хэмжээ болж байна. Иргэдийн орлогыг хамгаалахаар цалин, тэтгэвэр нэмж байгаа ч инфляцыг өдөөх эрсдэлтэй тул Монголбанкнаас мөнгөний бодлогын хувьд ямар тооцоо судалгаатай байгааг тодорхой танилцуулах шаардлагатай. Засгийн газар төсвийн алдагдлаа үнэт цаас гаргаж, өр тавьж санхүүжүүлэх гэж байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд очих санхүүгийн хүртээмжийг бууруулах нөхцөл байдал үүсгэнэ" гэв.
Мөн тус зөвлөлөөс "Засгийн газрын тогтвортой байдлыг дэмжих тухай" тогтоол гаргасан болохыг мэдээллээ.