
Цахим мөрийтэй тоглоомыг өнгөрсөн оны долоодугаар сарын 01-нээс эхлэн Эрүүгийн хуулиар Монгол Улсад бүрэн хориглосон.
Мөн мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, төлбөрт бооцоот зохион байгуулагч нарт өөрийн дансаа удаа дараа ашиглуулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан гэдгийг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Прокурорын байгууллагаас хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт дансаа ашиглуулсан нэр бүхий долоон хүнд холбогдох таван хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрх хэргүүдээс,
Мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт өөрийн банкны харилцах данс, утасны дугаар, цахим хаяг, цахим мөнгө зэргээ ашиглуулах нь тэдний үйлдэлд дэмжлэг үзүүлж буй хэлбэр бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох аж.
Эрүүгийн хуульд,
Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, өөрийн болон бусдын нэр дээрх данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, холбооны дугаар, цахим тодорхойлогчийг ашиглуулсан тохиолдолд