
Дуучин Пэлжээгийн Адарсүрэн агсныг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөөг нь “Зайсан Хилл” цогцолборын урд талын задгай театрын өмнө босгожээ.
Хөшөө босгох санаачилгыг “Адарсүрэн сан”-гийн тэргүүн А.Амартайван гаргасан байна. Тус гэрэлт хөшөө нь сууртайгаа нийлээд 3.20 см өндөртэй хүрэл хөшөө юм. Суурь нь ногоон боржин чулуугаар хийгдсэн агаад нэрт дуучны ажиллаж байсан “Улсын ардын дуу бүжгийн чуулга”-ын барилгын багана, тайзыг билэгдэн сийлбэрлэжээ. Хөшөөг Л.Гантөмөр тэргүүтэй дөрвөн барималч хамтарч, эскиз зургаас нь эхлэн эцсийн бүтээл болгон урласан аж.
Хөшөөний нээлтийн ёслолд түүний гэргий, хүү А.Амартайван болон ач хүү зэрэг хүмүүс ирж хүндэтгэл үзүүлжээ. Хүү А.Амартайван “Адарсүрэн” сан байгуулж, “Ар Монголын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн” номыг олны хүрээл болгосон байна.