
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй эмэгтэй үндэсний дээд лигийн 2026-2027 оны улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ. Энэ улиралд “Улаанбаатар Амазонс”, “Аравт”, “Пайретс”, “Юна Алтан-Од” болон “Марбле Гёртс”, “Пантерс” гэсэн зургаан баг оролцохоор болжээ. Нээлтийн тоглолт “Улаанбаатар Амазонс” болон “Аравт” багуудын хооронд болно.
2025-2026 оны улирлыг “Улаанбаатар Амазонс” баг нэг ч хожигдолгүйгээр түрүүлсэн билээ. Гавьяат тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг нарыг эгнээндээ багтаасан амазонсчууд энэ удаа аваргаа хамгаалахаар ирж буй.
Өнгөрсөн улирлын мөнгөн медальт “Аравт” багт Г.Индра багтжээ.
Өнөөдрийн тоглолт 20:30 цагаас “UG” аренад болно.
