
БНСУ-ын “Blackpink” хамтлаг YouTube суваг дээр 100 сая дагагчтай болсон анхны уран бүтээлч болж, рекорд амжилт тогтоолоо. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан тус хамтлагт “Red Diamond Creator Award” тусгай шагнал олгожээ.
“Blackpink” хамтлагийн YouTube суваг 2016 оны долоодугаар сарын 29-нд нээгдэж, есөн жил, найман сарын дотор 100 сая дагагчтай болж байгаа юм. Одоогийн байдлаар тус сувагт байгаа 648 видео бичлэг нь нийт 41 тэрбум үзэлттэй байгаа аж.
Үүнээс 50 видео нь 100 сая давсан хандалттай бөгөөд хамгийн их үзэлттэй клип нь 2.3 тэрбумтай “DDU-DU DDU-DU” хэмээх бүтээл байна. Мөн YouTube сувгийн тэрбум үзэлттэй бичлэгт хамтлагийн есөн клип оржээ.