БГД-ийн дугаар байрны гадаа явж байсан найман настай хүүхдийн цээжин тус газар зүсэж зугтаасан этгээдийг шалгаж байна.
Тодруулбал, нэр бүхий хотхоны гадаа найман настай хүүхдийг хутгалсан байна гэх дуудлага мэдээлэл 2025 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 11:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Энэ талаар цагдаагийн байгууллага "Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 73 настай, согтуу С гэх иргэн бага насны хүүхдийн цээжин тус газарт нэг удаа зүсэж зугтаасныг шуурхай илрүүлсэн. Эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй, 32 см урттай хутгыг хураан авч шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байна" гэв.