
Азарбайжаны Баку хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч нар шөвгийн наймд шалгарсан ч хоёул дагах барилдаанд шалгарлаа.
Б.Ганхайч Чехийн Зачовад ялагдан долоодугаар байр эзэллээ. Мөн гавьяат тамирчин Л.Энхрийлэн дагах барилдаанд шалгараад байна.
Медалийн төлөөх барилдаан 22:30 цагаас эхэлнэ