
Өнөөдөр Монгол улс тусгаар тогтнолоо дэлхийд зарласан түүхэн өдөр. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Төрийн дээд шагнал, одон медалийг гардууллаа.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Ардын багш цолыг:
- Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг төлөвшүүлэх, заах арга зүй, технологийг сайжруулан, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулахад идэвх санаачилгатай ажиллаж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, олон зуун шавь бэлтгэж, олон улсын олимпиадад гаргасан амжилтаараа эх орныхоо нэрийг өндөрт өргөн, математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн “Шинэ Монгол” технологийн их сургуулийн математикийн багш, доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн В.Адъяасүрэнд хүртээлээ.
Гавьяат эдийн засагчаар:
- УИХ-ын Төсвийн байнгын хорооны Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга асан Д.Даваасамбуу
Гавьяат хуульч цолоор:
-Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр
Гавьяат багш цолоор:
-МУБИС-ийн Багшийн сургуулийн математикийн багш, боловсролын ухааны доктор, профессор Ц.Нямжав
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
-ШУА-ийн Газарзүй, гёо экологийн хүрээлэнгийн Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбарын дарга, академич Д.Амарсайхан
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Баримт бичиг, хяналт шинжилгээний газрын дарга, МУИС-ийн багш, доктор, профессор С.Янжинсүрэн
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- “Эрдэмтний хөгжлийн академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Д.Бор
- Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, сэтгүүлч Ч.Отгонбаатар
- Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга П.Нямлхагва
Хүний гавьяат эмч цолоор:
-АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Г.Эрдэнэтуяа
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн зохицуулагч Б.Бурмаа
Гавьяат малчин цолоор:
-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин, Улсын хошой аварга малчин Д.Баярсайхан
Гавьяат уурхайчин цолоор:
-“Багануур” ХК-ийн засварын хэсгийн дарга Г.Соронзонболд
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
-“Диспечерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
-Төр, захиргааны ахмад ажилтан Г.Эрдэнэтөгс
-Орхон аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Тунгалаг
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
-Цэргийн дуу бүжгийн “Эрдмийн чуулга”-ын уран сайхны удирдаач, дэд хурандаа Л.Баттөр
Гавьяат тамирчин цолоор:
-“Шандас ММА тулааны клуб”-ын холимог тулааны мэргэжлийн тамирчин, дэлхий аварга Б.Энх-Оргил
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
-“Марзан Шарав сан”-гийн тэргүүн Ч.Хишигчулуун
-“ Талх чихэр” ХХК-ийн ахмад технологич Д.Хоролмаа
-“Багануур” ХК-ийн Нүүрс бутлан ачих хэсгийн инженер П.Эрдэнэцогт
-Чөлөөт уран бүтээлч, дуучин Э.Төрмандах
-“Нью сигначе” нүдний эмнэлгийн ерөнхий эмч П.Энхмаа
-МҮОНРТ-ийн редактор Г.Отгонжаргал
Алтан гадас одонгоор:
-“Силк вэй стар” Азийн олон улсын дууны тэмцээний Гранпри шагналт, дуучин Ч.Мишээл
-“Чингис хаан” үндэсний музейн тайлбарлагч О.Энхцолмон
-“Монцемент билдинг материалс” ХХК-ийн үзлэг хяналтын инженер С.Гансүх
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
-“Говь” ХК-ийн үйлдвэрийн дарга С.Отгонцэцэг
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахлах мэргэжилтэн П.Сайнбилэг
-“Элэн бьюти академи”-ийн сургагч багш М.Эрдэнэжаргал
-“Позитив Монголиа”-ий үүсгэн байгуулагч Д.Түвшинбаяр нарыг шагналаа.
