
Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолтууд болж байна. Багууд 11-12 тоглолт хийгээд байгаа бөгөөд тус бүр 16 тоглолт хийсний дараа цааш өрсөлдөх багууд тодорно. Одоогоор “FC Ulaanbaatar”, “Сental Stallions” багууд 11 тоглолт хийснээс 9 хожилтой тэргүүлж эхэллээ. Хүснэгтийн есдүгээр байрт “Ulaangom city” баг 12 тоглолтоос нэг ч хожилгүй бичигдэж байна.
Дээд лигийн 13-р тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд хөлбөмбөгийн талбайд болохоор хуваарь гарчээ.
