АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зогсоосон “гадаадад энхийг сахиулах” хөтөлбөрийн нийт дүн 837 сая долларт хүрсэн тухай РИА Новости шүүхийн баримт бичгээс эш татан мэдээллээ.

Ардчилсан Конго болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улс , Балба , Сомали , Өмнөд Судан улсуудад хэрэгжүүлэх нийтдээ 1.2 тэрбум долларын төсөвтэй хөтөлбөрөөс гэхэд л 392 сая доллар танажээ. 

АНУ 9-р сарын 30 гэхэд Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) гадаад дахь бүх төлөөлөгчийн газраа хаахаар төлөвлөж байгааг өмнө нь мэдээлсэн. Төлөөлөгчийн газруудыг хаах үйл явц нь дипломат албаны ажилтнууд, гэрээт ажилчид, орон нутгийн ажилтнууд зэрэг олон зуун ажлын байранд нөлөөлнө.