
2023 оноос эхлэлтэй Зүүн Азийн сагсан бөмбөгийн шилдэг клубүүд өрсөлддөг Зүүн Азийн супер лигийн 2026-2027 оны шинэ улирлын “А” хэсгийн тоглолтууд БНСУ-д эхэллээ. Энэхүү лигт манай улсаас Монголын сагсан дээд лигийн 10 удаагийн аварга “Өмнөговийн Хүлэгүүд” эх орноо төлөөлөн гурав дахь жилдээ өрсөлдөж байна. Шинэ улиралд Хятадын Тайвань, Японоос тус бүр гурав, БНСУ-аас хоёр, Монгол, Хонконг, Макао, Филиппинээс тус бүр нэг баг өрсөлдөж байгаа юм.
“Өмнөговийн Хүлэгүүд” баг “А” хэсэгт Японы “Алварк Токио”, БНСУ-ын “Гояан Соно Скайганнерс”, Тайванийн “Ти Эс Жи Гост Хокс” багтай багтсан. Энэ хэсгийн эхний тоглолтууд боллоо. “Өмнөговийн Хүлэгүүд” баг “Алварк Токио”-той тоглож 78:113-аар хожигдлоо. Энэ тоглолтод Б.Барсболд 22 оноо, долоон самбар, долоон дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Виллиамс 16, Б.Билгүүн 11, Э.Түшиг 11, Лиш 8, Кларк 5, Ч.Тэмүүлэн 3 оноо авсан байна.
“Өмнөговийн Хүлэгүүд” баг дараагийн тоглолтоо энэ сарын 18-ны өдөр БНСУ-ын “Гояан Соно Скайганнерс” багтай хийнэ.