
Улаанбаатар хотод өнөөдөр үүрээр цас орсон тул дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниуд ажилдаа гараад байна. Албаныхны мэдээлснээр 07:00 цагийн байдлаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд болон гэрээт аж ахуйн нэгж, байгууллагууд нийт 822 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлжээ.
Цэвэрлэгээний ажилд 106 машин механизм, 58 бичил төхөөрөмж, 162 үлээгч гар төхөөрөмжөөр зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 370.5 тонн давс, 86 тонн бодис цацаад байна.