
Хонконгт болж буй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний III дивизионы тоглолтууд өндөрлөхөд хоёр тоглолт үлдлээ. Өнөөдөр Монгол Улсын шигшээ баг хэсгийн дөрөв дэх тоглолтоо Хойд Солонгосын багтай хийнэ.
Узбекистан, Люксембург, Хонконгийн багт хожигдсон манай хоккейчид хэсгийн сүүлд бичигдэж байна. Харин Хойд Солонгосын баг Филиппин, Хонконгийг хожиж, Узбекистанд хожигдон хэсгийн дөрөвт жагслаа.
Өнөөдрийн тоглолт 16:30 цагаас эхэлнэ.
III дивизионы тоглолтууд дөрөвдүгээр сарын 19-д өндөрлөж түрүүлсэн баг 2027 онд III дивизионы А хэсэгт дэвшин тоглох эрхтэй болох юм.