Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, "Хүй 7 худаг"-ийн зүүн урд талд суудлын машин шатаж байна гэсэн дуудлага 07.11-ний өдрийн 14:22 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус газар ажиллаж байгаа Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид "Сонота 6" загварын суудлын автомашин шатаж байсныг унтраажээ. Галд өртсөн хүн байхгүй.