
Узбекистаны Ташкент хотод болж буй жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай тамирчид медалийн болзол хангалаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа алтан медалийн төлөө Кыргизстаны тамирчин Захар Золдошеватай барилдахаар боллоо. Тэрээр хэсгийн аваргын барилдаанд Канадын Гагноныг, хагас шигшээд Азарбайжаны жүдоч Хадизха Гадашоваг ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм.
Мөн манай бусад жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Булган хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 19:00-с эхэлнэ.