
“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан батлан хамгаалах салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Энэхүү өдөрлөгөөр Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг илтгэх зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин болон орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг анх удаа дэлгэн тавьжээ.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Батлан хамгаалахын салбарын байгууллагууд иргэдэд архивын лавлагаа гаргах, цэргийн үүрэгтний бүртгэл хийх, цэргийн төв эмнэлгийн эмч нарын үзлэг, зөвлөгөө өгч байна. Мөн Монгол цэргийн музейн ховор үзмэрүүд үзэхээс гадна болон ҮБХИС-ийн элсэлтийн мэдээллийг авах боломжтой болжээ.
Нээлттэй хаалганы өдөрлөг гуравдугаар сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.


