FIDE буюу Олон улсын шатрын холбооноос 2026-2028 оны тамирчдын зөвлөлийн гишүүдийг сонгож, баталснаа зарлалаа. Энэхүү зөвлөлд Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, тамирчдын зөвлөлийн дарга, олон улсын мастер, эмэгтэй их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул багтжээ. Тэрээр АНУ, Франц, АНЭУ, Японы төлөөлөлтэй хамтран ажиллахаар болсон байна.