
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Бага тэнгэрийн амны баруун урд энгэрт өчигдөр ойн түймэр гарсан.
Нийслэлийн Онцгой байдлын алба болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 60 гаруй алба хаагч голомтод ажиллан, мөн өдрийн 14:55 цагт цурманд оруулж улмаар бүрэн унтраасан байна.
Ойн гал түймэр ойролцоогоор 0,3 га талбай хамарчээ.
Хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэн бүр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.