
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 13-14-нд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцаж, аймгийн иргэдтэй уулзан, бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр зэргийн талаар танилцуулахаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч энэ сарын 14-нд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллахдаа Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно.
Түүнчлэн аймгийн иргэдтэй уулзахаас гадна Өлгий сумын хоёрдугаар дунд сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.