
Боловсролын сайд П.Наранбаярын өчигдөр гаргасан “багш нарын ажил хаялт хууль бус” гэсэн мэдэгдэлтэй холбогдуулан, МБШУҮЭХ-ноос албан ёсны хариу тайлбар хийлээ.
Тэд "Цалин хөлсний асуудлыг бид жил бүр тавина. Жил бүхэн тодорхой хувь, хэмжээгээр нэмэгдүүлэх шат, шатны арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлнэ. Санал, хүсэлт, шаардлагаа хүргүүлж ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн сонирхлын маргааныг МБШУҮЭХ үүсгэсэн. 2026 оны төсөв хэлэлцэж байхад Боловсролын яам багш нарын цалин дээр нэг төгрөгийн ч нэмэгдэл оруулахгүй байгаа нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг. Бид холбогдох албан хаагчдад хүсэлт, шаардлагаа шат дараатай хүргүүлсэн. Ерөнхий сайд Г.Занданшатартай хоёр удаагийн уулзалт хийсэн. Гэвч үндсэн цалин нэмэх асуудлыг тусгахгүй байна. Хүүхдийн тоотой уялдуулан цалин, хөлсний ялгаатай байдал бий болгоно гэх асуудал тавьж байгаа. Үүнийг бид эсэргүүцсэн" гэв.