Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт болж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд их мастер С.Билгүүн түрүүлж, улсын хошой аварга болсон бол М.Амилал мөнгө, Г.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Мөн Х.Итгэлт, Ү.Агьбилэг нар дөрөв, тавдугаар байр эзэлж, 2026 онд болох дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхтэй боллоо.

Эмэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Б.Мөнгөнзул түрүүлж, Монгол Улсын аварга болсон бол их мастер Т.Мөнхзул мөнгө, кандитат мастер Х.Баясгалан хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Б.Баярмаа нар дөрөв, тавдугаар эзэлж ирэх онд эх орноо төлөөлөн дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхтэй боллоо.

Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатанд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 шилдэг тамирчин өрсөлдлөө.